Нийгэм мэдээ
Эвдрэлтэй авто замуудыг арваннэгдүгээр сар хүртэл нөхөхөд 15 тэрбумыг зарцуулна
Авто замын эвдрэл түгжрэлд нөлөөлөхөөс гадна иргэдийн машины дугуй хагарах зэрэг эвдрэлүүдэд мөн нөлөөлж байна. Тодруулбал, нийслэлийн зах хэсгийн буюу гэр хорооллын авто замууд эвдрэл ихтэй байгааг иргэд шүүмжлээд буй.
Тэгвэл энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх замуудыг нөхөж эхлэхээр төлөвлөжээ. Энэ ажлыг Нийслэлийн замын хөгжлийн газар хийх бөгөөд 15 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Ингэхдээ тус зардлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөс гаргах бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн 184 гудамж болон замын 142,000 мкв нүхийг бөглөж, засах аж. Зам бөглөж, засах ажил арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам нөхөхдөө багадаа 1м2 хүрүүтэй уртын дагуу тэгш өнцөгт хэлбэрээр нөхөөрэй . Харамч авгай шиг тэрүүхэн хэсэгт нь бөглөөд нэг борооноор �##�га болдог шүү . Стандарт хэлбэрээр нөхөөрэй яар�##�тай эхлүүлээчээ засвараа гэж гуймаар байна. Өшөө их мөнгө зарахаасаа өмнө гэж хэлмээр байна
Нэг сарын дотор хийх ажлыг 11 сар хүртэл хийдэг тэмбүү монгол байх юм ... өөр улс орон хавар нь эвдрэл бага дээр засвар түргэн хийгээд зуны ус бороонд бас зам муудв�##� намар засвар хийдэг нэг хийсэн газраа 2 хийдэг гээгүй шүү ... тийм зам эвдэлгүй сайн байх юм байна лээ . Манайх хавар жижиг байхад нь засвар хийхгүй зуны бороонд норж нүдүүлсээр том болсон хойно нөгөө жижиг байхад хийсэн төсөвөөрөө эсвэл нэг юм хийсэн болж нүглийн нүдийг хуурах гэж хийдэг эсвэл тэндээс мөнгө сааж амьдардаг тул замаа муудахад баярлаад сууж байдаг ... ямарч хараа хян�##�т бат�##�гаа чанар байдаггүй дээ
Энэ бол шууд цавчаа хийнээ л гэсэн үг