Төрийн албан хаагчийн томилолтын хоолны зардлыг 12, байрныхыг 40 мянгаар нэмлээ

Дотоод албан томилолтын тарифыг хамгийн сүүлд 2022 онд шинэчлэн баталсан. Тодруулбал, “Албан томилолтын зардлын тариф шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 120 дугаар тоот тушаалыг зургаадугаар сарын 02-ны өдөр баталсан.
Ингэхдээ, төрийн албан хаагчийн дотоод албан томилолтын хоолны зардлыг суманд 24,000 төгрөг, аймгийн төвд 28,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 32,000 төгрөгөөр, байрны зардлыг суманд 40,000 төгрөг, аймгийн төвд 90,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 110,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм.

Тэгвэл өчигдөр дээрх тарифыг дахин шинэчлэн баталлаа. Тодруулбал, төрийн албан хаагчийн дотоод албан томилолтын хоолны зардлыг суманд 30,000 төгрөг, аймгийн төвд 40,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 50,000 төгрөгөөр, байрны зардлыг суманд 60,000 төгрөг, аймгийн төвд 130,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 150,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэн баталлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юмны үнэ ханш нэмэгдсэн болохоор зөв. Харин ч бага байна.
Хотод томилолтоор хур�##� семинарт явах нь ашигтай болж байна
Snuu bi toriin alband ajildag engiin ajiltan bga yuma 8sariin 15aas tomloltoor 10 sar 5 hvrtel ajillah gereetei ilvv tsagiin mongo awah estoi yu helj ogch tuslaach ter ajiluulj bga gazaraasaa mongo awch bga yum chin dawharduulj olgohgv i geed bh yum ene zow yumuu.