Нийгэм мэдээ

Т.Баярхүү: Улсын хэмжээнд 6.3 сая мал хорогдсон

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.04.10/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.


Гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүлтэй байсан бол өнөөдрийн байдлаар тав орчим хувьд цасан бүрхүүлтэй, өвлийн цас хайлж дуусаагүй байна. Увс аймаг хамгийн их цасан бүрхүүлтэй байгаа бол, Баянхонгорын өмнөд хэсгээр бага зэргийн цастай нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүл буурсан үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд малын хорогдлын хэмжээ 6.3 сая байгаа нь оны өмнөх мал тооллогын нийт дүнгийн 9.6 хувийг эзэлж байна. Малын хорогдлын хэмжээ Сүхбаатар аймагт хамгийн их буюу нэг сая 566 мянга байна.

Орон даяар мал амьтны сэг зэмийг устгах үйл ажиллагаа явуулж байгаагаас өнөөдрийн байдлаар 513,948 мал амьтны сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Мөн шар усны үерийн эрсдэл хэвээр байгаа талаар албаныхан мэдээлж байна. Өчигдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 3 хороо буюу Харүмафүжи сургуулийн урд талд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу ус соруулах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Түүнчлэн УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэлэхдээ, хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд  УОК-д иргэн, ААН-ээс нийт 3.6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугласанБараа материалын хандивыг 21 аймагт тараасан" гэв.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button