Улс төрийн мэдээ

"БЗС-гийн асуудлыг хуулийн байгууллага шийднэ. Харин шүүхээр буруутгагдсан бол МАН дэмжихгүй, дэвшүүлэхгүй"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн /2024.04.10/ хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулж, мэдээлэл авсан.

Эндээс онцлоход, Боловсролын зээлийн санд өртэй болон зээлээс хууль  бусаар чөлөөлөгдсөн 1162 тохиолдолд багтсан МАН-ын гишүүдийг УИХ-д нэр дэвшүүлэх гэсэн асуултад "Боловсролын зээлийн сангийн зээлийг ганц МАН-ын гишүүд авсан юм биш. Үе үеийн Засгийн газраас бодлого хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг давтан сургалтад хамруулах, магистр, докторын зэрэг хамгаалах сургалтын хөтөлбарийг хэрэгжүүлж байна. 

Үүний хажуугаар төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхэд хамаатан садан зээлд хамрагдсан. Засгийн газар өөрөө энэ асуудлыг ил тод зарлаж, зээлийн  шалгуураа шинэчилсэн.

Харин зээлээ хууль бусаар хаалгасан, журмын дагуу төрд ажиллаагүй, танил тал эрх мэдэлд ойр байгаа давуу байдлаа ашиглан зээл авсан бол хэрэг үүсгэн, мөрдөн шалгах нь хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн асуудал.

МАН-аас авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, ийм асуудлаар шүүхийн шийтгэл хүлээсэн хүнийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ зарласан. Энэ бодлого тогтвортой үргэлжилнэ" гэж хэллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-10 17:26

Энд дурдсанаас бусад хэрэгт холбогдсон нь нотлогдсон хүмүүс арай дэвшихгүй биз дээ?!

Зочин
Зочин
2024-04-10 18:01

Энхбаярыг л гээд хэлчихээч. Ккк. Угаасаа нэг зуухаараа ийм зантай нөхөр юм шиг байгаа юм. Нүүрсний асууд�##�тай улсууд бол болох юм байна тээ. Эсвэл өөрөөс нь бусад нь болохгүй. Өөрөө бүх юмыг болдог юмуу. Ер нь тэгээд энэ одоо ийм юм яриад байх эрх зүйн чадамжтай хүн мөн юмуу даа. Хууль зөрчөөд Генсекээ өгөхгүй давхар давхар дарга хийгээд байгаа биз дээ. Яаж ийж байгаад УИХ-ын гишүүн болж төрийн хамга�##��##�тад орохгүй бол шорон явна гэдгээ мэдээд байгаа болохоор хууоь зөрчин зөрчин Генсекээ өгөхгүй байгаа юм байгаа биз дээ чааваас хөөрхий амьтан. Ккк

Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
2024-04-10 18:48

ЧИ ӨӨРӨӨ БОР ТОЛГОЙН ОРДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЦУСАЛЖ БУЙГАА ЮУ ЭЖ ҮЗЭХ ВЭ.ЧИ БОЛ ЖДҮ БА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОРДЫН ДЭЭРЭМЧИН ШҮҮДЭЭ

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-04-10 20:21

ЧАМАЙГ ч гэсэн ЖАГСААЛДАД орсон байв�##� МАН ДУГУЙЛАГДАХГҮЙ , ТОЙРОГ дэвшсэн байв�##� АМАРБАЯСГАЛАН гэсэн нэр ДУГУЙЛАГДАХГҮЙ ш дээ. Мэдтүгэй - гүйцэтгэтүгэй ...

Зочин
Зочин
2024-04-10 23:44

Нүүрсэнд холбогдсон нь яахуу даргаа ха ха

Зочин
Зочин
2024-04-10 23:45

Хэрэгт холбогдсон хүмүүс чинь бүгд л эр эмгүй дэвшинэ гээд л шогшоод байгаа юм бишүү

zochin
zochin
2024-04-24 17:00

МАН ийм худ�##�ч шүү. Сонгогчид сайн харж ав.

Холбоотой мэдээ

Back to top button