УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалт ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдэж байна”

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.  

Иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ УИХ-аар дамжуулан эдлэх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, УИХ-ын нийтийн өргөдлийн цахим системийг нэвтрүүлсэн. 100 мянган иргэний дэмжлэг авсан санал түүхэндээ анх удаагаа хууль болон батлагдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, нийтийн өргөдөл санаачилсан иргэн Н.Номун-Эрдэнэ болон дэмжиж саналаа өгсөн Монгол Улсын 100 мянган иргэдэд тусгайлан талархал дэвшүүлэв.

Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгч, үүнийг нь УИХ-аар хэлэлцэн баталж буй нь ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ боллоо. Өнөөгийн технологийн эрин зуунд цахим талбарыг зөв ашиглаж, эрх ашгийг нь хөндсөн заалтыг хуулийн төслөөс хасуулав. Иргэн хүн төрийн бодлогод саналаа хэлж, олноороо дэмжигдэж, хууль болон батлагдах үйл явц цааш цаашдын парламентад зөв үлгэр жишиг болно гэдэгт итгэж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов.

2013 онд батлагдсан  Хөрөнгө оруулалтын тухай хуулинд “хөрөнгө оруулагчид газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг үзүүлж болно” гэсэн заалт нь орсон байдаг.

Гэвч Газрын тухай болон Үндсэн хуультай зөрчилдсөн тул өнөөг хүртэл хэрэгжээгүй. Хэдийгээр хэрэгжээгүй заалт боловч цаашид ийм санаархал гарахаас сэргийлж, хуулийн зохицуулалтаар хаалт хийнэ гэж УИХ-ын дарга мэдэгдэж байсан. Тэгвэл ийнхүү газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинт
Зочинт
2024-04-12 12:49

Сонгуулийн дараа нахив даа батлав даа харна шүү

Зочин
Зочин
2024-04-12 12:49

За Зандка дарга минь наад шийдвэр чинь ч нэг их гайхуулах зөв шийдвэр бишээ. Ер нь тэгээд гадаадын иргэн газар эзэмшихгүйгээр яаж хөрөнгөө оруулж ирэх вэ. Тэр л сонин байна шдээ. Газаргүйгээр хөрөнгөө оруулдаг тийм тэнэг хөрөнгөтөн энэ хорвоо дээр хир олон байдаг юм болдоо.

Зочин
Зочин
2024-04-13 17:20
Reply to  Зочин

ХА ХА. ТЭГЭЭД МАНАЙХ ШИГ 100 ЖИЛЭЭР ГАЗРАА ӨГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БОЛДОГ ОРОН ӨӨР ХААНА БНА! К К К

Зочин
Зочин
2024-04-15 11:57

Хуулийн нарийн ойлголт, нэр томъёо болон техникийн асуудлыг иргэдийн сан�##�аар шийддэг юм бишээ!!! Хуулийг нарийн мэргэжлийн баг боловсруулж, улс төрчид ерөнхий чиглэл зорилгын үүднээс хянаж бат�##�даг болохоос биш бүгд худлаа хуульч царайлан мэдэн будилж, сүйтгэн б�##�лаж хууль хийдэггүй юм!!! "Газар эзэмших, ашиглах" гэдэг хуулийн нэр томъёог хар ухаанаараа ойлгон хийрхэж шуураад б�##�лаж байна даа!!!

Холбоотой мэдээ

Back to top button