Нийгэм мэдээ

"Хачигт халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцин хийлгэх"

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт түлхүү идэвхждэг. Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм.

Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Хоол боловсруулах замаар малын түүхий сүү, мал амьтан, гөрөөсний түүхий цус уухад хачигт халдвар авах боломж байдаг. Ноос ноолуур бэлтгэх, эмийн ургамал, жимс түүх, ой модоор зугаалах, мод бэлтгэх үед хачиг хүний биед шилжин орж, хазахад цусанд вирус орсноор хүн өвчилдөг байна. Түүнчлэн хачигт хазуулсан тохиолдолд эмнэлэгт хандахгүй бол хачгийн төрлөөс хамааран хүндрэл гарах аюултай аж.

Иймд хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэнтэй холбоотойгоор Зооноз өвчин судлалын мэргэжилтнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хачиганд хазуулснаар ямар шинж тэмдэг илрэх вэ. Хазуулснаа мэдэхгүй удаан явбал хүний биед ямар эрсдэл үүсэх вэ?

-Хачигт хазуулсны дараа ихэвчлэн 3-21 хоног нууц үе байдаг. Энэ үед бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гараар авахаас аль болох татгалзах нь зүй. Харин иштэй хөвөнгөөр зөөлөн авах нь тохиромжтой. Хазуулсан хэсгийг спиртээр ариутгах нь зүйтэй.

-Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

-Би та бүхэнд хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

  • Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях;
  • Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсөж, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэх;
  • Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (Тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.
  • Хачигт хазуулснаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагариг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсэж шархлах, арьсан дээр гүвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, ирвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
  • Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах;
  • Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх нь халдвараас сэргийлэх хэрэгтэй.

Манайд хачигт халдварын тохиолдол хэр их нэмэгдэж байна?

-Өвчтэй нэг хачигнаас 30 ширхэг өндөг гардаг. Өндөг бүр нь халдвартай төдийгүй үржилд ороод дахин 30 ширхэг өндөг гаргана гэж үзэхээр хачигны тоог  хязгаарлах, нарийн тогтоох боломжгүй. Хэрэв хачигт хазуулсан бол хачигаа хаяж болохгүй. ЗӨСҮТ-ийн салбаруудад өгч лабораторийн шинжилгээ хийлгүүлэх хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button