"Нулимс асгаруулагч хийнд хордсон сурагчдын биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан"
БЗД-ийн 147 дугаар сургуулийн сурагчид ангидаа хордсон байж болзошгүй шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байсан. Хүүхдүүдийн ар гэртээ холбогдоход "Хүүхдүүдийн заримынх нь биеийн байдал тогтворжоогүй. Хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хэвтэж байгаа. Биеийн ерөнхий үзлэг хийгдэж дууссан" гэлээ.
Бид дээрх асуудлаар БЗД-ийн эмнэлгээс тодруулахад, "Манай эмнэлэгт 147 дугаар сургуулийн 10 гаруй хүүхэд ирээд анхан шатны түргэн тусламжийн үйлчилгээ аваад буцсан. Харин бид биеийн байдал нь хүндэрсэн байсан гурван хүүхдийг ЭХЭМТ-рүү явуулсан. Одоогоор манайд уг асуудалтай холбоотойгоор хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй байна" гэлээ.
Харин ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч " Нулимс асгаруулагч хийнд хордсон гурван хүүхэд ирж хордлого тайлах эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтээд биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан.
Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147 дүгээр сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл дөрөвдүгээр сарын 16-ны 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.