Нийгмийн

"Мон Сертф" менежментийн тогтолцоо, ажилтны баталгаажуулалтын итгэмжлэлтэй анхны байгууллага боллоо

Тохирлын үнэлгээний буюу бидний ярьж заншсанаар баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг эрхлэн гүйцэтгэдэг Үндэсний итгэмжлэлийн төв нь итгэмжлэлийн шаардлагыг хангасан сорилтын болон эмнэлгийн лаборатори, техникийн хяналтын байгууллага, бүтээгдэхүүний тохирлын болон менежментийн стандартын тохирлын үнэлгээний 20 гаруй байгууллагад итгэмжлэл шинээр болон давтан олгосон байна.

Үндэсний итгэмжлэлийн төв нь 2004 онд APAC (Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-т жинхэнэ гишүүнээр, 2007 онд ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага)-д гишүүн байгууллагаар, 2009 онд IAF (Олон Улсын Итгэмжлэлийн Форум)-д гишүүнээр тус тус элссэн бөгөөд лаборатори, бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын менежментийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн үйл ажиллагааг явуулдаг.

Үүгээр зогсохгүй мэдээллийн аюулгүй байдал болон хүлэмжийн хийн магадалгаа нотолгоо гаргагч байгууллагуудын итгэмжлэлийг үндэсний хэмжээнд өгч эхэлсэн байна.

Монгол Улсны анхны хувийн хэвшлийн баталгаажуулалтын байгууллагуудын нэг болох Монсертф ХХК нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн ISO 27001 стандартын баталгаажуулалт мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг  ISO 17065 стандартын дагуу хийх итгэмжлэлээ гардан авлаа.

Монсертф Тохирлын үнэлгээний байгууллага нь 2017 оноос баталгаажуулалтын үйл ажиллагааг эрхэлж 360 гаруй байгууллагад ISO 9001:2015 Чанар, ISO 14001:2015 Байгаль орчин, ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдал болон ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны 580 гаруй баталгаажуулалтын гэрчилгээг олгоод байна.

Мөн Монсертф компаний дэлхийн нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагуудтай харилцан хүлээн зөвшөөрөх гэрээг байгуулан ажиллаж байна. Франц Улсын баталгаажуулалтын байгууллага болох Афнор групп, Солонгос Улсын G-Certi, БНХАУ-ын UICC групп болон Энэтхэг Улсын TNV System certification группийн давхар баталгаажуулалтыг хийх боломжтой байдаг байна. Монсертф компаниар баталгаажуулсан байгууллагын тоонд үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Худалдаа Хөгжлийн Банк”, “Хаан Банк”, “Монголын Ипотекийн Корпораци”, “Үндэсний Дата Төв”, “Үндэсний аудитын газар” гэх мэт үндэсний хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд багтдаг.

Итгэмжлэл, баталгаажуулалтын үйл ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, бүтээгдэхүүнээ экспортлох, хөрөнгө татах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах боломжийг нээж өгч, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад жинтэй хувь нэмэр оруулах юм..

Мон Сертф ХХК

Утас: 7011-5522, 99083413

www.moncertf.mn, [email protected]

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2024 20:13

Эхлээд өөрсдөө төлөвш

Холбоотой мэдээ

Back to top button