НИЙГЭМ

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийн мэндэлсэн өдөр тохиож байна

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн таванд арслант ширээнд нь залсан.

Лхаарамба Д.Жавзандоржийг 29 дахь Хамба номун хан Д.Чойжамц өөрөө нэр дэвшүүлсэн. Д.Жавзандорж сүсэгтнүүддээ “Монгол багш” нэрээр хүндлэгддэг. Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрсөн. 1991 оноос нутгийн Эрдэнэмандал хийдэд шавилан лам болж, дараа нь Улаанбаатар хотод хөл тавин Зүүнхүрээ хийдэд суух болсон.

Улмаар 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон хийдийг зорьж, сонгодог буддизмд суралцаад 2019 онд Монголд ирсэн. Түүнийг монгол хэл тийм ч сайн мэддэггүй гэх яриа бий. Харин төвөд хэлээр төвөд шашин ном заахдаа өндөр түвшинд боловсорсон бөгөөд “Монгол багш” гэх хүндлэлт нэрийг төвөдүүд өгсөн гэдэг.

Түүний мэндэлсэн өнөөдөр /2024.04.25/ тохиож байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амариа
Амариа
2024-04-25 12:05

Яая гээд байгаамб дээ

Зочин
Зочин
2024-04-25 13:07

Нэг гишүүн нь хууль санаачлаад ороод ирэх вий

Зочин
Зочин
2024-04-25 15:18

Мэндэлсэн өдрийн мэнд хүргэe. Хамаг амьтны тусыг ихэд бүтээж үйлс нь дэлгэрэх болтугай

Холбоотой мэдээ

Back to top button