Нийгэм мэдээ

М.Оюунчимэг: Ирэх долоо хоногоос эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны гишүүн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр, Эмийн сонсголын үр дүн нь ямар байх вэ гэдэг хүлээлт хүн болгонд хүлээлттэй байгаа.

Нэгдүгээрт, Засгийн газар дэмжээд УИХ-д өргөн мэдүүлээд ирэх долоо хоногоос эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ нь эмийн сонсголын нэг үр дүн.

Хоёрдугаарт, Лабораторын санхүүжилттэй холбоотой ДЭМБ, ЭМЯ санхүүжилтийн асуудлыг шийдээд тоног төхөөрөмжийг засварлах ажил эхэлж байгаа гэдгийг эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. Нөгөө талаасаа хамгийн чухал зүйл нь эмийн чанар үнэтэй холбоотой асуудлууд байгаа. Манай мэргэжлийн байгууллагууд энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж ажлаа хийх цаг нь болж байна. Түр хороо үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо хууль хүчний байгууллагууд аалзны тор шиг Монгол хүний эрүүл мэндээр бохир бизнес хийж байгаа үйлдлүүдэд тодорхой арга хэмжээ авч, таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button