СПОРТ

Душанбегийн “Их дуулга”-д Монголын 17 жүдоч зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Душанбегийн “Их дуулга”-аар үргэлжилнэ. Олимпын эрхийн оноо олгох сүүлчийн гурван тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд 67 орны 405 жүдоч оролцохоор мэдүүлэгч өгчээ.

Манай улсаас энэхүү цувралд 17 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн

  • 60 кг-д Н.Мэндсайхан
  • 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа
  • 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр
  • 81 кг-д Г.Болор-Очир
  • -100 кг-д Б.Гончигсүрэн
  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдээс

  • 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
  • 52 кг-д Б.Уранзаяа
  • 57 кг-д Л.Энхрийлэн
  • 63 кг-д Б.Ганхайч
  • 70 кг-д Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг-д О.Хүслэн
  • +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдахаар Душанбег зорилоо. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button