СПОРТ

Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Эмэгтэйчүүдийн 57 кгд хүч үзсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Л. Энхрийлэн “Душанбе” Их Дуулга тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельги улсын Мина Либертэй барилдаж нэмэлт цагт торгуулиар яллаа.

Манай тамирчин хэсэгтээ Узбекстаны Шукуржон, Хорватын Тиеа Тополович, Германы Паулин Штарк нарыг ялсан. Улмаар зооны аваргын барилдаанд Канадын Климкайтед ялагдсан юм.

Түүний хувьд, 2022 оноос хойших хугацаанд Их дуулга ангиллаас анхны медалиа зүүсэн нь энэ.

Л.Энхрийлэн 2021 онд Абу Диабигийн Их дуулга тэмцээний үеэр Либээртийг дагах барилдаанд ялж, улмаар тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ. Душанбегийн Их дуулга тэмцээний эхний өдөр зодоглосон Монголын бөхчүүдээс Б.Баасанхүү түрүүлсэн бол Л.Энхрийлэн хүрэл медаль зүүсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button