Дата: Хан Хэнтий чуулгыг 763 саяар засварлана
Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газраас орон нутгийн төсвийн 763,747,200 төгрөгөөр Хан хэнтий чуулгад засвар хийхээр төсөвлөж, тендер зарлажээ.
Тендерийн материалыг энэ сарын 10-ны 10:00 цагт хүлээн авах бөгөөд шалгаруулалтыг тухайн өдрийн 10:10 минутад хийх юм.
Хан Хэнтийн чуулгын засварын тендерийн багц мэдээллээс хүргэвэл:
- ₮176,156,100- Эд хогшил
- ₮24,043,000- Цахилгаан багаж, хэрэгсэл
- ₮178,767,100- Техник, тоног төхөөрөмж
- ₮260,000,000- Тээврийн зардал
- ₮127,781,100- Хөгжмийн зэмсэг
Хан Хэнтий чуулгын талаар мэдээлэл дурдвал, 1925 онд Монгол Улсад анхны дөрвөн улаан булан байгуулах шийдвэр гарсны нэг нь юм. 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тус чуулгын барилгыг шинэчлэх төсөл гаргаж байжээ. Тус шинэчилсэн барилгын ажлыг 2012 онд эхлүүлж 2023 онд дууссан байна. Одоогоор 600 хүний суудалтай, есөн танхимтай, 78 өрөө тасалгаатай бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болсон байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЁСТОЙ ХУЦНА БИЗ ТЕНЕРТ ЯЛАГЧ БОЛ ТОДОРЧИХСОН БАЙГАА БИЗ ИЙМ МӨНГӨӨР ЭНЭ МУУ ХОГИЙН ЧУУЛГЫГ 10 ДАХИН ЗАСВАРЛАНА ИНГЭЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ГУСААД БАЙХААР ЯАХЫН БОЛЖ БАЙНА. ХҮҮК ДАНХААРАЙ ХОЁР НУТАГТАА НЭЭРЭН ИХ МӨНГӨ ЧУЛУУДАЖ БАЙНАА.
2023 ond ashigaltand orood 2024 ond zasbar hiin genvv yu yriad baigaa ymbe ymar negen barilag baishin ashigaltand orson odroos hoosh 3-5 jil barisan kamfanan batalgaa gargaj ogood zasbar vilchilgeegiin hariuzah estoi shvv dee 1-ter bumaar zasan genee zvgeerel karmaalaj baigaa ymdaa fizda neeree datbar toloh hvsel odroos odort buuraal baindaa gej