Эдийн засгийн мэдээ

Стартап-2024: Залуучуудад 99 сая төгрөгийн дэмжлэг олгох улсын уралдааны бүртгэл явагдаж байна

Шинэ технологи, инновац шингэсэн гарааны бизнесүүдийг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох "Стартап 2024" уралдааны бүртгэл 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний хооронд үргэлжилж байна.

Шилдэг старт ап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх улсын уралдаан нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Залуучуудын стартапуудын өсөлтийг дэмжих зорилготой, оролцогч тус бүрд зориулсан тусгайлсан хөтөлбөр, менторын тусламжтай сургалтад хамруулж мэргэжлийн зөвлөгөө өгч арга хэмжээ зохион байгуулагддаг.

Улсын уралдаанд шилдэг зургаан багийг сонгон шалгаруулна.

  • 1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг
  • 2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/
  • 3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/ санхүүжилт олгоно.

Улсын уралдааны санаачлагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хамтран зохион байгуулагчаар JCI Монгол ТББ, Стартап Монгол ТББ хамран ажиллаж байна.

Гарааны бизнесээ эхлүүлэхэд санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаанд  18-34 насны залуучуудын баг хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилт босгох, бизнес санаагаа олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм.

Улсын уралдаанд бүртгүүлэн эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэнээр:

  • Тусгайлан боловсруулсан хөтөлбөр, сургалтад хамрагдах боломж бүрдэнэ;
  • Цаашлаад улсын хэмжээнд болон олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулах, бизнес санаагаа хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ;

Гарааны бизнес эрхэлж буй залуучууд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл https://forms.gle/74f7BYfceXdBrVgn9 энэ линкээр орж бүргүүлээрэй. Хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button