Нийгэм мэдээ

Б.Солонгоо: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг төрийн нууцаас гаргалаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амийг егүүтгэсэн гэх асуудлаар хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудалтай холбогдуулан тус хоёр иргэний эрх ашгийг хамгаалах, ОУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтрах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Ажлын хэсгийн хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа.

Тодруулбал, Төв аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн 123 хуудас шийтгэх тогтоол, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 71 хуудас магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж ил болгосугай гасан тогтоол байна. хууль тогтоомжид заасны дагуу дээрх шийтгэх тогтоолуудбг ил болгох ажлыг ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт даалгалаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэлмэгдсэн дуучин
Хэлмэгдсэн дуучин
2024-05-08 15:06

Хэргийг бүхэлд нь нууцаас гаргаа. МАН-д хэрэгтэй гэсэн хэсгээ л гаргасан байна шүү дээ. Сонгуулийн шоу хийчих юм аа.

zocin
zocin
2024-05-08 16:09

Тогтоол бишээ хэргийн матери�##�ыг гарга. Үхэр Монголчуудаа нэг шүүгчийн тогтоол түй ч хамаагүй шүү

Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-05-08 16:54

shoudahaa bolchoh tehuu avgai eruugiin ilreegui hergeer

Зочин
Зочин
2024-05-08 18:02

Эрүүдэн шүүсэн тогтоол гэж юугаа ч яриад байгаа юм. Ийм чадваргүй дэд сайд ч гэж байх гэж дээ. Сэтгүүлчдийн асуултанд ээрч муураад хариулж ч чадахгүй байгаа нь харваас худлаа ярьж байгааг нь илтгээд байх шиг санагдлаа. Үнэн юм ярьж байгаа хүн ш�##� ондоо байдаг шүү.

МАН-ын өмхий алнууд аа.
МАН-ын өмхий алнууд аа.
2024-05-08 20:38

Төрийн нууц гэж юу байдаг юм бэ.Өмхий �##�нууд аа.

Холбоотой мэдээ

Back to top button