НийгмийнНийгэм мэдээ

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний 23 цагийн үед “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү халдлагад өртсөн хохирогч нь УИХ-ын гишүүн Г.Ганбаатар гэх мэдээлэл байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г ХУД-ийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад нь 32 настай, эрэгтэй, “Б” согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон байна.

Тэрбээр шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байгаа аж.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочина.А
Зочина.А

Ийм гишүүн бдг юм уу?

Зочин
Зочин

Гишүүд нь хүн мөргөж унагаагаад,байхаар улны иргэд дууриагаад цохиод эхэллээ.

Зочин
Зочин

Орлогоо нотол жагсаалын залууд бас халдаж байсан. Данхын, нямбактэрын эсрэг юм болход хүн гэмтэх явдал гардаг, ар гэрийн дарамтлах, гэрт нь очиж шантажлах, сэтгүүлчдээрээ харлуулах, хуурамч хэрэг тулгах. Шалгарсан Хэрээ тэкноложи, гэмт хэрэгтнүүдэд төрөө алдсан Монгол

Холбоотой мэдээ

Back to top button