Нийгэм мэдээ

"Борооны улмаас тэг зогсолт үүссэн, удахгүй хэвийн болно"

Цас, бороо орсон үед нийслэлийн авто замууд тэг зогсдог. Өнөөдөр тэдгээр өдрийн нэг нь. Өнөөдөр өглөөнөөс эхлээд автомашинтай ажилдаа явж байгаа иргэд нэг байршилдаа 1-2 цаг зогсоод буй. Иргэдийн нэг хэсэг нь уг тэг зогсолтыг "Бороо орсноос болж халтиргаа үүсч автомашинуудын хөдөлгөөн удааширсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь ойрын өдрүүдэд засвар хийгдэж байгаа замын ажлаас болсон" хэмээн нийгмийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлээд буй.

Иймд замын хөдөлгөөний ачаалал яагаад нэмэгдэж, тэг зогсолтод орсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодрууллаа.

Тэрбээр,  "Зам засвар болон осол аваартай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн гэсэн мэдээлэл бидэнд одоогоор байхгүй байна. Харин шөнө орсон бороо одоог хэр нь үргэлжилсээр байгаа болохоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зарим замд тэг зогсолт үүсээд байна" хэмээн тайлбарлалаа.

Ойрын өдрүүдэд ч усархаг бороо орох өндөр магадлалтай байгаа тул өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарч, ажил амьдралаа зохицуулахыг Онцгой байдлын газраас нийт иргэдэд мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-05-09 13:07

МАН -ын 8 жил хийсэн ажилд байг�##�ь дүн тавьж байна. Одоо яах вэ. Элбэгдорж зун болоогүй байхад �##�баар хорлох гэж бороо оруулсан гээд нэвтрүүлгээ цацах уу яах уу

МАН-ын улаан фэн
МАН-ын улаан фэн
2024-05-09 13:24

Элбэгдорж л сонгуулийн өмнө санаатай бороо оруулж, нам, эх орны яла лтад ноцтой хор хохирол учруулах гээд бна аа !
Хэрээ,Данх,Женк гурав нэг юм бодно бгаа !!!

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2024-05-09 15:17

ХОТ Ч ГЭЖ ДЭЭ ХОГЫН ХОНХОР БОДООД БАЙНА ДАА. БОРОО, ЦАС ОРДОГГЗЙ АФРИКИЙН ЦӨЛ ШИГ БАЙВАЛ ЭНЭ ТӨР ЗАСГЫНХАНД САЙХАН БАЙХ БАЙЖ ДЭЭ. ИЙМ Ч УЛС БАЙХ ГЭЖ ДЭЭ. ДЭЛХИЙН ШИВШИГ ЮМАА. ШИВРЭЭ БОРООНД ИНГНЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ШИРҮҮН БОРОО ОРВОЛ УРСАХ ЮМ БАЙНА ДАА, УЛААНБААТАР. ОДОО БҮҮР УТААНБААТАР ДЭЭРЭЭ УСАН БААТАР ХОТ НЭР АВЧ ДЭЭ, НЯМБААТАР ДАРГАА. БАС БААТАР ЮМ БАЙНА. СӨНӨӨГЧ-БААТАР НЭР ӨГВӨЛ ЯАСАН ЮМ БЭ. БИ БҮГДИЫГ НУРААНА ГЭЭД Л ГҮЫГЭЭД БАЫНА. УДАХГҮЙ УКРИАНААС ДООР БАЛГАС ҮЛДЭХ ЮМ БХЙНА Л ДАА. ОДОО ЖААХАН АМЬДРАЛТАЙ АЖИЛ ХИЙГЭЭЧ УТААН-У УСАН БААТАР РОТБН ДАРГА НУРААГЧ БААТАР ДАРГАА.

Зочин энэ төр болжээ одоо огцрооч
Зочин энэ төр болжээ одоо огцрооч
2024-05-09 15:42

Замын засвар хийж бна гэж ёстой нэг х�##�туурдаж жинхэнэ татвар төлөгчдиян мөнгөөр тоглож бна даа

Холбоотой мэдээ

Back to top button