Нийгэм мэдээ
Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг танилцуулна

Тавдугаар сарын 10-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.00 цагт:
- Цогц хөгжлийн төвөөс "Парламентын ил тод байдал, хяналт" сэдвээр өглөөний уулзалт зохион байгуулна.
09.00 цагт:
- “Блью скай” зочид буудалд “Эрдэнэс Монгол” групп, “Эрдэнэс Алт ресурс” компаниас уул уурхайн онол, практикийн хурал зохион байгуулна.
10.00 цагт:
- Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг танилцуулна.
11.00 цагт:
- Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд Ардчилсан хүчний холбооны IV их хурал болно.
11.00 цагт:
- Сонгуулийн ерөнхий хорооноос Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, дэмжигчийг цахимаар бүртгүүлэх, сонгуулийн мэдээллийг цахимаар авах талаар мэдээлэл хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.