УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын ҮБХ, МАН-ын Бага хурал 20-нд болж, Н.Номтойбаяр өнөөдөр товлоно

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-нөөс 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Тодруулбал,

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Тодруулбал, нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 14-20-ны хооронд тодруулна.

Мөн нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. 2024.5.25-ны дотор багтаана гэсэн үг.

Энэ удаагийн сонгуульд нэг нам, эвсэл 128 хүнийг нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшигчдээ тодруулах хуралдааны хугацаагаа намууд хэрхэн товлосныг хүргэж байна.

МАН Бага хурлаа энэ сарын 20-нд товлосон бөгөөд энэ хурлаас нэр дэвшигчид албан ёсоор тодорно. Ингэхдээ хоёр удаа хийлгэсэн рэйтингийн судалгааны үр дүнг харгалзана гэдгийг намын удирдлагууд удаа дараа хэлж буй.

АН Үндэсний бодлогын хорооны хурлаа мөн энэ сарын 20-нд товлон зарлажээ. Хуралдаанаар нэр дэвшигчдээ тодруулах юм.

ХҮН нам нэр дэвшигчдээ тодруулах хуралдаанаа мөн л энэ сарын 20-нд товложээ.

Н.Номтойбаярын тэргүүлж буй "Үндэсний эвсэл" өнөөдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах хуралдаанаа товлон зарлахаар төлөвлөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor
5 сар 14, 2024 01:47

Oyunerdenee best shuu

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 14, 2024 08:20
Reply to  Bolor

ПОП үлгэрийн баатар Оюун эрдэнэ 8 жилд ажил хийсэнгүй ПОП доор өнгөрөөв

Холбоотой мэдээ

Back to top button