Нийгмийн

Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын ажил үргэлжилж байна

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус хэрэгжиж байна.

Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замыг 2026 онд, Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гүүрийн барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны өдрийн хооронд газар дээр нь ажиллаж, зураг төслийн байгууллагаас дүгнэлтээ гарган захиалагчид хүргүүлэхээр боллоо.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button