"Эверестэд алга болсон уулчдыг хайхаар холбооны төлөөлөл очсон, Д.Отгонхүүгийн биеийн байдал сайн байна"

Монголын уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Эверестийн ноён оргилыг зорьсон. Тэд хүчилтөрөгчгүй, хөтчийн тусламжгүйгээр Эверестэд авирахаар явсан гэдгээрээ бусад уулчдаас ялгарч байв. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй хэдий ч бас нэгэн шинэ түүхэн амжилт бүтээхээр эх орноосоо мордсон юм.
Эдгээр монгол залуус 8848 метр өндөр Эверестийн оргил хүртэлх хэцүү авиралтаа зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрч, отгоо барьж хөтөчгүй явна гэдгээ зарлаад замдаа гарсан.
Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг сураггүй алга болоод хоёр хонож байна гэж "Everest today" мэдээлэв. Тэдэнтэй хамт явсан Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кемпэд ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар дөрөвдүгээр кемпээс дээш яваад ийн хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй болжээ. Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбогдсон байна. Иймд эрэн хайх ажиллагааг өчигдөр эхлүүлсэн тухай Монголын уулчдын үндэсний холбоо мэдээлсэн.
Цаг үеийн асуудлаар МУҮХ-ноос дахин тодруулахад, Тус холбооны дэд ерөнхийлөгч, "Эверест-2023" багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа. Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байна. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно.
Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна. Алга болсон хоёр уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн. Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.
Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8600-д таарсан гэхээр бараг гарчихсан юм биш үү хайрхаан.Одоо эсэн мэнд байгаасай...
цас ухаж ороод отоглоод сууцан байхаа Монгол хүн амьд үлдэх аргаа олно шдэ, гайгүй бхаа, с�##�хи намдахаар оргилдоо гарчихаад буугаад ирэх байх,
Уулчдыг маань эсэн мэнд буулгахад бурхан туслах болтугай.
Юун Бурхан сохорууд
Эрүүл хүрээд ирээсэй
ЕР НЬ Л НАЙДВАРГҮЙ САНАГДАЖ БАЙНА. ШӨНӨДӨӨ ХАНГАЛТТАЙ -40-50 ХЭМТЭЙ ХОНОЖ БАЙГАА.
Бөгссрүүгээ хийлгээд зуун ногоон авахуу гэхэд нь уурандаа зодчихсон юм билээлдээ манай монгол з�##�уучууд тийм гажж юманд юугэж нүүр өгөхөвдээ ямар осоржамааа комедиан идэрод эднүс байгаа биш ерөн энэ гомоонуудыг аял�##� жуулчл�##� нэрийдлээр наашаа монгол руу тэрэлжрүү цувуулахаа бболих хэрэгтэй Элбэгээ ньюпрогресс гэгч амрагтайгаан самертоны болдоог хэд хоног Кувейтын амны ягаан �##�аг амбаартаа түгжиж байгаад эмлэсэн тухай ньюйорк таймст гарснаас хойш дохтой гомонуууд Хөшигтийн хөндий рүү цувдаг болсон гэж төрсөн дүүгээ зэрлэгээр хөнөөгөөд эр эмгүй барьж ава�##� хошногддогоороо зартай ерөнхийлөнбөөрөнхийлөгчөөрөө өршөөгдөж цайрсан Бата инженерийн хэрэг хам төрсөн эгч хошного Ц.Оюунгэрэл нь согтуудаа чоко бааранд 2017 оны 6сарын 2ны шөнө хүүгийнхээ найзуудад ам �##�дсан гэнэлээ.
Энх тунх байгаасай Хчлтргчгүй юунд яваав дээ!!!
Үхчихсэн очиж явахдаа өнгөрчихжээ ухаан зарсангүй маш гоомой хандаж Гнагаамаа !!!!
Үхчихсэн одоо сэвэхээ больцгоо эргүү монголчуудаа хүний мууд дурлахаа больчих та нар ямар мөнх юмуу
Чадаагүй шүү