Нийгэм мэдээ

ГССҮТ: Скүүтэр унаж гэмтсэн иргэдийн гар сарвуу хугарах, тархины цуурал, доргилт авч байна

Урин цаг ирж, иргэд цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь ихэсч байна. Үүнтэй холбогдуулан зам тээврийн осолд орох тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм. Иймд ГССҮТ-ийн хэвлэлийн ажилтнаас унадаг дугуй, скүүтэртэй зорчигчийн осол гэмтлийн талаар тодруулга мэдээлэл авлаа.

-Дулааны улирал эхэлж скүүтэр болон цахилгаан дугуйтай хүмүүс осол гаргаад байна гэсэн иргэдийн гомдол байна. Танайд бусдыг дайрч гэмтээсэн ослын улмаас хэчнээн хүн хандаж байна вэ?

-Дулааны улиралд цахилгаан дугуй, скүүтэртэй хүмүүсийн тоо ихэсдэг. Тухайлбал зөвхөн скүүтрээс болж гэмтсэн хүмүүсийн тоог харахад, 2022 онд 153.365 хүн яаралтай тусламж авснаас 96, 2023 оны 168.280 хүн яаралтай тусламж авснаас 266, 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар скүүтрийн осолд орсон хүн 56 бүртгэгдээд байна. Харин тавдугаар сарын дүн мэдээлэл дараа сарын ихээр гарна.

-Скүүтэр, дугуйтай яваад осолд орсон иргэд ямар гэмтлүүд авч байна вэ?

-Скүүтрийн хурдаас шалтаалан өөр өөр гэмтэл авч байна. Жишээлбэл, "Скүүтрийн бариулд хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, доргилтууд авч байна. Мөн скүүтрийн суурь тавцанд цохиулж хөл, шагайгаа гэмтээж байна" гэлээ.

-Хэрвээ осол гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ-

-Замын цагдаагийн байгууллагаас нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээрт гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Хоёрдугаарт замын хөдөлгөөний хууль журмын хэрэгжилтийн дагуу хяналт шалгалтаа хийгээд тавьж байгаа.

10 хүртэлх настай эсвэл сургуулийн насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох автомашины хөдөлгөөнд оролцож байгаад осол гаргавал тухайн скүүтэр, унадаг дугуй авч өгсөн асран хамгаалагчдаас нь арга хэмжээ авна. Тиймээс асран хамгаалагчид нь нэг удаа ч гэсэн хамт сургууль руу нь очоод маршрутыг нь давхар зөвлөөд өгөх хэрэгтэй.

Бид энэ жил “Сурагчийн аюулгүй байдал” гээд 205 ЕБС-ийн багш нарыг замын аюулгүй байдлыг хангах сургалтад хамруулсан. Уг сургалтаар багш нарыг нь унадаг дугуй, скүүтэр зэргийг унаад сургууль руу нь очуулж үзсэн. Энэ нь цаашлаад багш, сурагч, асран хамгаалагч гэсэн гурван талын шийдэл бүхий авч буй арга хэмжээ юм.

Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий. Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад явган хүний замаар унадаг дугуй болон скүүтерээ түрээд явган зорчигчийн адил гарах ёстой байдаг. Гэтэл унадаг дугуй болон скүүтерээсээ буухгүйгээр явган хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гардаг, дүрэм зөрчиж улаан гэрлээр гарах зэрэг нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж, гэмтэж бэртэх шалтгаан болж байна гэдгийг анхааруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-15 16:56

Скүүтэрийг шууд хориглохоос өөр гарцгүй шүү. Дэлхийн олон оронд �##�ь эрт хориглосон эд шүү дээ

Иргэн
Иргэн
2024-05-15 17:36
Reply to  Зочин

Худлаа Шаа

Зочин
Зочин
2024-05-15 17:21

явган зорчигчид нь арай гэж багт�##�цаж явж байгаа явган хүний замаар скуутер явуулмааргүй байна, машин замаар явб�##� явна биз , эсвэл энийг шууд хоригло

Зочин
Зочин
2024-05-15 20:49

Гадны олон оронд аюул ослоос болгоомжлох үүднээс скуутерийг хорьсон шүү

Зочин
Зочин
2024-05-15 21:27

Хориоч ээ пиддаа

Зочин
Зочин
2024-05-16 07:11

ХОХЬ НЬ МУУСАЙН ЭРГҮҮ АЦНУУД УРСГАЛ СӨРӨӨД НҮД НЬ НЭГ ЧИГТ ГӨЛИЙЧИХСӨН ЭРГҮҮ ГӨЛӨГНҮҮД ИХ ГАЙ БОЛЖ БАЙНА МОНГОЛЧУУДАД ЭНЭ ХЭРЭГЛЭЭ ЗОХИХГҮЙ МОРИН ТЭРГЭЭР ЯВ

Холбоотой мэдээ

Back to top button