Нийгмийн

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоодох сонирхолдоо хөтлөгдөн автомашин хулгайлдаг

Асаалтын системийг түлхүүрээр онгойлгодог, он хуучинтай тээврийн хэрэгслийг ихэвчлэн өсвөр насныхан хулгайлдаг болсон байна.

Ийм төрлийн хэргийн талаар ЦЕГ-аа тодруулахад, "Дэлгүүр, ТҮЦ-ийн үүдэнд машинаа асаалттай орхиод юм худалдаж аваад ирэх хооронд, өвлийн улиралд халааж байх үед машиныг хулгайлах зөрчил хамгийн ихээр бүртгэгддэг" гэлээ.

Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд "Автомашин хулгайлагдлаа" гэсэн 271 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 15 хүртэлх насны дөрвөн хүүхэд "Toyota Camry" болон "Prius 41" маркын автомашиныг хулгайлсан бөгөөд "Машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж, хүний машиныг зөвшөөрөлгүй унаад явсан" гэж мэдүүлдэг байна.

Тээврийн хэрэгсэл хулгайлсан тохиолдолд 12 хүртэлх жилийн хорих ял оноодог. Тэгвэл шинэчлэгдсэн хуудиар насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг хийсэн тохиолдолд асран хамгаалагчид нь хариуцлага хүлээдэг болж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button