PUBG Mobile: Төв, Өмнөд Азийн аваргад Монголын таван баг оролцоно

PUBG Mobile-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Super League - Central and South Asia (PMSL CSA)" өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээн 200 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд Балба, Пакистан, Бангладеш, Монгол, Алс Дорнодын 20 баг өрсөлдөх юм. Үүнээс Төв Азийг төлөөлөн Монголын таван баг оролцоно.
Тэмцээний шилдэг дөрвөн баг долоодугаар сард Саудын Арабт болох 3 сая ам.долларын шагналын сантай Дэлхийн цомын тэмцээн "PUBG Mobile World Cup 2024"-ын хэсгийн шатанд оролцох эрхтэй болох бол тав дахь баг нь урьдчилсан шатанд тоглох эрх авна.
Таван өдрийн турш өдөрт зургаан map, нийт 30 тоглолтын дараагаас финалын 16 багийн нэр тодрох бөгөөд хэсгийн шатны тоглолтууд өдөр бүр 19:10 цагаас эхлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.