СПОРТ

БНХАУ-ын "Шанхай Суртай" багт А.Ананд нэгдлээ

Монголын 3х3 шигшээ багийн тамирчин А.Ананд Хятадын "Шанхай Суртай" багийн бүрэлдэхүүнд нэгджээ.
Тэрбээр, Үндэсний шигшээ Азийн цомын тэмцээнд түрүүлэхэд болон хүрэл медаль хүртэхэд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн, шигшээ багийн гол тоглогч аж.

А.Ананд өмнө нь "Сансар" багтай олон улсын тэмцээнүүдэд өрсөлддөг байсан бол цаашид "Шанхай Суртай"-д тоглохоор болов. Эл баг Монголоос гадна сагсан бөмбөгийн хүчирхэг гүрнүүд болох Серби, Америкийн тамирчдаар сэлбэлтээ хийжээ.

2018 оны Азийн наадмаар шигшээ багт анх дуудагдсан А.Ананд үүнээс жилийн дараагаас 3х3-ын төрлөөр хичээллэхээр шийдэж, шигшээ багийн тоглогч болж, ур чадварын хувьд тогтвортой өссөн юм. "Сансар ММС Энержи" багтайгаа 3x3 төрлийн "World Tour" тэмцээнүүдэд амжилттай тоглож, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар тодруулдаг сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар тодорсон билээ.

Түүнийг 3х3 төрлөөр олон улсад анхны жимийг гаргасан Монголын шилдэг сагсан бөмбөгчин Д.Дэлгэрнямын халааг авч, шигшээ багийнхаа гол тоглогч болох цаг ирснийг "ФИБА" онцлоод байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
5 сар 27, 2024 09:24

Hujaagin huu bj dee....mongol bagaa horloson bn..oilgomjtoi.

Жинхэнэ мөргөдөг найзуудаа нэгджээ
Жинхэнэ мөргөдөг найзуудаа нэгджээ
5 сар 27, 2024 12:50

Нутгийнхан ав�##�гүй яах вэ

Холбоотой мэдээ

Back to top button