Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин дахин ерөнхийлөгч болсноосоо хойших гурав дахь айлчлалаа хийж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ дахин хүлээн авснаасаа хойших гурав дахь айлчлалаа Узбекистан улсад хийж байна.

Тэрбээр ням гарагт /2024.05.26/ тус улсын нийслэл Ташкентад газардаж, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёёвтэй уулзжээ.

Оросын хэвлэлүүд Путин Ташкентад газардахад Мирзиёёв хүлээн авч уулзсан гэж мэдээлсэн юм. Кремлийн нийтэлсэн бичлэгт Путин Ташкент дахь Узбекистаны тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж буй нь бичигдсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ ОХУ нь байгалийн хий нийлүүлэх тал дээр Узбекистантай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, өргөн боломж хүлээж байна гэжээ.

Путин энэ сарын эхээр тав дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөж, албан тушаалаа хүлээн авсны дараа БНХАУ болон Беларуст айлчилсан билээ.

Олон улсын эрүүгийн шүүх 2023 оны гуравдугаар сард олон зуун Украин хүүхдүүдийг хууль бусаар нутгаас нь албадан гаргасан хэмээн Путинийг баривчлах тушаал гаргасан.

Тус тушаал гарсны дараа Путин гаднын орнуудаар айлчлах нь багассан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2024 16:50

Пүтлер �##�уурчааан чи европоор тэнээч чаддым бол. Чи чадахгүй л дээ яагаад гэвэл чи �##�уурчин гааг ийн шоронгийн хоригдол болох учраас

Холбоотой мэдээ

Back to top button