Нийгэм мэдээ
Интерполын улаан булантаар эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авч ирлээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн "Н"-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх этгээд 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан аж.
Иргэн “Н” нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан. Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулжээ.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг хүнийг яасан олон авч ирдэгийн өмнө нь бас энэ хүнийг авч ирлээ гээд сүржигнээд байсан санагдахын мартуулж байгаад дахин дахин мэдээлэхээр олон хүн авчирч байгаа сэтгэгдэл төрүүлдэг байхаа