Нийгэм мэдээ

Эзэмших эрхгүй 116 айлд газар чөлөөлөх мэдэгдэл өгчээ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 614 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа бөгөөд үүнээс газар эзэмших зөвшөөрөлгүй 116 айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсээс үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийн объектыг үнэлж төвийн долоон дүүргийн 15 байршилд 600 гаруй нэгж талбарт газар олгохоор төлөвлөсөн.

Чөлөөлсөн талбайд Геодез усны барилга байгууламжийн газраас үерийн барилга байгууламжийг барих ажлыг төлөвлөөд байгаа юм. НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өнгөрсөн жил дээрх гурван хороонд үер бууж 255 айл өрх үерт автсан. Энэ жил ч бас үер болох эрсдэлтэй байгаа учраас бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна. Мэдэгдэх хуудас хүргэх ажилд нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон тухайн хороодын хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна” гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
төмөр
төмөр
2024-06-08 19:34

Онцгой байдлын удирдлага гэх махан толгойнууд нийслэийн махан толгойнуудтай нийлж иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлэн хураах зорилготой бичиг тарааж дээрэм хийх гэж байна.Энэ бусармаг ажлаа БЗД-ийн 29-р хороонд хэрэгжүүлэх санаарх�##�тай байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button