УЛС ТӨРУлс төрийн мэдээ

СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр /2024.05.30/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтсон аж.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал,

  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76;
  • Хуульд заасан баримт бичиг дутуу 63;
  • Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5;
  • Нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4;
  • Сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4;
  • Төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1;
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button