20 орчим гэгдэж байсан мазаалайн тоо толгой өсөж, 50-иас цөөнгүй нь тогтоогджээ

Энэ 5-р сард Хүрээлэн төсөл, Сентрал телевиз, Эрдэнэ Монгол компанийн хамтарсан хээрийн зураг авалтын үеэр Говь-Алтай аймгийн Шар хулстай орчимд 2 мазаалай дуранд өртжээ.
Судлаачид сүүлийн үеийн техник технологийн хөгжлийн тусламжтайгаар сансрын дохиололтой хүзүүвч ашиглаж мазаалайн шилжилт хөдөлгөөнийг ажиглах, хянах боломжтой болсон. Мөн эдгээр болон холбогдох бусад судалгаануудын дүнгээр өмнө нь ердөө 20 гаруйхан гэж үздэг байсан мазаалайн тоо толгойг нарийвчлалтайгаар тогтоож, 50-иас цөөнгүй гэж үзэх болсон байна.


Мазаалай нь холимог идэштэй, нэн ховор амьтан бөгөөд цаг уурын эрс тэс нөхцөлд, хүний хөлөөс ихээхэн хол, тусгай хамгаалалттай дархан цаазат газрын гүнд нутагладаг онцлогтой.
Мазаалайн талаар иргэд олон нийтэд зөв, бодитой мэдээлэл олгох зорилгоор, Мазаалай хамгаалах үндэсний жилийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон Эрдэнэ Монгол компанийн “Save Mazaalai” төслийн дэмжлэгээр Хүрээлэн төсөл, Сентрал телевиз хамтран Алтайн өвөр говьд үе шаттай ажлуудыг хийж байгаа юм байна.
Мөн олон нийт, хүүхэл залууст хандсан танин мэдэхүйн нөлөөллийн ажлууд хийгдэх аж.
Гэрэл зургийг: Хүрээлэн төсөл, У.Ганбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.