СПОРТ

Сагсан бөмбөг: U23 насныхан Хятадын тэмцээнд түрүүллээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээн БНХАУ-д болж өндөрлөж, U23 насны эрэгтэйчүүд түрүүллээ.

Тус тэмцээнд манай улсаас U23 насны ангиллын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан өрсөлдөв. Эрэгтэйчүүд хэсгийн хэсгийн эхний тоглолтдоо Филиппинийг 21:12-оор хожсон ч Японд 17:21-ээр хожигдсон.

Гэвч 38 оноогоор хэсгээр тэргүүлж, шигшээ тоглолтод шалгарсан юм. Шигшээд талбайн эзэн Хятадын багийг 20:19-өөр буулган авснаар тус тэмцээний аваргаар тодорчээ. Хятадтай тоглосон тоглолтод Ч.Тэмүүлэн долоо, Г.Дөлгөөн, А.Азбаяр нар тус бүр дөрөв, С.Биндэрьяа таван оноо авсан байна.

Харин эмэгтэйчүүд хэсгийн тоглолтдоо Филиппин, Японы шигшээд хожигдсоноор тэмцээнээ дуусгажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-11 12:16

ХАРИН ТИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ БӨГС МЭЭМЭЭ ДААХГҮЙ ЦЭЛЦЭГНЭЖ БӨМБӨГ ДАГАЖ ГҮЙЛДСЭЭРЭЭН БАЙГААД НАМ ТАВУИЛСЫШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ ТЭМЦЭЭН УРАЛДААНД ГАЙГҮЙ ГАРУУДАА ЯВУУЛЖААГААЧ ШАРАА ЮМАА

Холбоотой мэдээ

Back to top button