СПОРТ

Танилц: Парис-2024 олимпыг зорих Монголын жүдочид

Парис-2024 олимпын наадам эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Тив дэлхийн жүдо бөхийн тэргүүлэх орнууд шигшээ багийн бүрэлдэхүүнээ эхнээсээ зарлаад эхэлсэн. Харин манай жүдо бөхийн холбоо Парисыг зорих тамирчдаа албан ёсоор зарлаагүй ч бүрэлдэхүүн тодорхой болсон билээ.

Эмэгтэйчүүдийн

  • 48 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү
  • 52 кг-д Л.Сосорбарам
  • 57 кг-д Л.Энхрийлэн
  • -78 кг-д О.Хүслэн
  • +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм.

Харин эрэгтэйчүүдээс

  • 60 кг-д Э.Ариунболд
  • 66 кг-д Ё.Басхүү
  • 73 кг-д Б.Эрдэнэбаяр
  • -100 кг-д Б.Гончигсүрэн
  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглох юм.

Энэ жил дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар бэртлийн улмаас Парисын наадмыг өнжиж магадгүй аж. Одоогоор урьдчилсан байдлаар олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр оролцох магадлалтай.

Жүдо бөхийн холбооноос Ц.Цогтбаатар гавьяатыг бэртлийн улмаас ДАШТ-д зодоглоогүй бөгөөд гэмтэл нь нэлээд зовуурьтай байгааг хэллээ. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй бөгөөд Монголын жүдо бөхийн холбооноос Парисыг зорих тамирчдын нэрийг албан ёсоор зарлахдаа 73 кг-д хэнийг оролцуулахаа эцэслэн зарлана гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
UB Irgen Зочин
UB Irgen Зочин
2024-06-11 16:06

Emegteichuudiin hund jungùud nemergui dee. Unaad2 ugyee gej haragddag daa.

Холбоотой мэдээ

Back to top button