Гадаад мэдээДЭЛХИЙ

France24: Хэрсүү сэтгүүлч Монголын хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах кампанит ажлын золиос болов

Францын “France24” агентлаг сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон буурч буй Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний талаар нийтлэл оруулсныг орчуулж хүргэе.


Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь бурхны шашны дотуур байранд гарсан бэлгийн хүчирхийлэл, цэргийн анги дахь хүчирхийллийг илчилж, нөлөө бүхий хүмүүстэй тэмцэн Монголын алдартай сэтгүүлчдийн нэг болжээ.

Гэвч түүнийг ажил хийхийг хориглож, бараг 200 хоногийн турш гэрийн хорионд байлгасны дараа шүүх хурлаар оруулж байгаа аж. Шүүмжлэгчдийн хэлж буйгаар бол тэр хэвлэлийн эрх чөлөөг улам ихээр хязгаарлах ажлын хамгийн том хохирогч болсон байна.

"Би гэм зэмгүй хүмүүс айх ёсгүй гэж боддог байсан" гэж тэрбээр нийслэл Улаанбаатар дахь гэрээсээ “AFP” агентлагт хэлжээ.

"Гэхдээ намайг мөрдөн байцааж эхэлснээс хойш би зөвхөн нэг талыг л баримталсан шүүхийн сонсголд оролцох боллоо. Тэд намайг гэм зэмгүй гэдгийг нотлох баримтыг харахыг хүсэхгүй байгаа" хэмээн Н.Өнөрцэцэг нэмж хэлсэн юм.

Ардчилсан Монгол Улсад хүмүүс урт хугацааны турш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдэлж ирсэн. Ялангуяа автократ засаглалтай хөршүүд болох БНХАУ, ОХУ-тай харьцуулахад.

Мөн Монгол нь улс төрийн бүх л талбарыг төлөөлж мэдээлдэг, маргаан мэтгэлцээн хэвийн үзэгдэл мэт болсон өнгөлөг хэвлэлийн салбартай.

Гэвч хууль эрх зүйн орчин буурч, авлигатай холбоотой асуудлаар засгийн газрыг шүүмжлэхийг хязгаарлахаар оролдох болсон сүүлийн үеийн нөхцөл байдлын улмаас хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтад Монголын эрэмбэлэгдэх байр нь эрс буурч байна гэж шүүмжлэгчид хэллээ.

“Reporters Without Border” агентлаг 2024 онд тус улсыг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтад 109-р байранд оруулсан юм. Энэ сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод үнэлгээ байжээ. Тодруулбал Эквадор, Индонези, Нигери зэрэг улсуудын араас жагссан юм.

Гүтгэлэг болон хуурамч мэдээний тухай хуульд оруулсан өөрчлөлт нь сэтгүүлчдийг илүү их хавчих эрх мэдлийг албан тушаалтнуудад өгч байна гэж шүүмжлэгчид үзэж буй.

Мөн төрийн нууцын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр засгийн газрын албан бичиг баримтыг задруулсан хүнд найман жил хүртэл хорих ял оноох боломжтой болжээ.

“Globe International Center”-ийн хуульч Г.Лхагвасүрэн "Нууцыг хадгалах ёстой албан тушаалтан эсвэл албан тушаалтнууд үүнийг задруулсан бол хариуцлага хүлээх ёстой" гэж хэлэв.

Тэрбээр нэмж “Энгийн иргэд санамсаргүй эсвэл санаатайгаар уг баримтыг олж авсан тохиолдолд буруутай гэж үзэж болохгүй" хэмээсэн юм.

Монгол Улсын засгийн газрын төлөөлөгчөөс тус улсын хэвлэлийн эрх чөлөөний зэрэглэл буурч байгаагийн талаар тодруулга авахаар олон удаа хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bibi
Bibi
6 сар 12, 2024 12:22

Mai shu gemt heregten

Budragchaa
Budragchaa
6 сар 12, 2024 12:48

Setguulch bus, tsaichihsan shantaajchin!!! Usuhiin ulsgulunguu darj chadalgui, shunalaasaa bolj duussan hulduu???

Зочин
Зочин
6 сар 12, 2024 14:28
Reply to  Budragchaa

shantaach hiiged mungu avj bgag ni chi hajuud ni haraad hamraa uhaad suuj bsimu ?

Zochin
Zochin
6 сар 12, 2024 13:04

UURIIGUU GUIJ BICHUULEED BNA. CHI BOL XUN SETGUULCH, SHANTAAJLAH ZAMAAR BUS#AAS MUNGU OLJ HULJDUG HAMGIIN MUU ARGAAR BAYJSAN LUIVARCHIN. MONGOLCHUUD CHAMAIG MEDNE. ZAHIALGAAR BICHUULEED, ARGAA BARIJ BGA BNA. HOHI CHIN, HOHI CHIN, HOHI CHIN, LUIVARCHIN AVGAI, ORK

Зочин
Зочин
6 сар 12, 2024 13:10

Үнэхээр хэрсүү болохоор Өнөрөө тэрбум төгрөгийн авилга авсан байна. Тэр болгон хийж чадахгүй. Чаддаг бол бүгдээрээ тэрбумтан болмоор л байна.

иргэн
иргэн
6 сар 12, 2024 13:12

ёс суртхуунгүй энэ хүүхэн сэтгүүлчдийн нэр хүндийг навс унагаснаас өөр гавьягүй. Ямарч суд�##�гаа хийдэггүй нэг т�##�ыг хэт барьсан мэдээлэл цацаж массын толгойг эргүүлж яг үнэндээ шударга бус үйлдэл өөрөө гаргаж ирсэн нь ингээд өөрийнх нь толгой дээр бууж байгаан. Энэ хүнийг сэтгүүлч гэж хэлэхгүй

Зочин
Зочин
6 сар 12, 2024 14:30

Алдартай сэтгүүлч бишээ. Шантаажаар мөнгө олж хамгийн их баяжсан сэтгүүлч мөн

Zoz
Zoz
6 сар 12, 2024 14:35

Хохирсон иргэдийн дуу хоолрй болж задарсан шун�##�тай Маны олгархи дарга нарын хулгайг илчилж чадсан сэтгүүлч шүү Улсын өмч хөрөнгө идэж уугаагүй учир ямарч буруу байхгүй хулгайч Мхны нарын улаан нүүрэн дээр нь хулгайг нь илчилж чадсан эмэгтэй шүү

Зочин
Зочин
6 сар 12, 2024 15:21

Увайгүй гээч!

Зочин
Зочин
6 сар 12, 2024 15:51

Жигшүүрт сэтгүүлч!

Зочин
Зочин
6 сар 12, 2024 21:27

Avilgachidiin zurhend tcus huruuldag mundag zorigtoi setguulch emegteig zugeer taviachee hongiliin shuuhchid arai denduu baina aa

Холбоотой мэдээ

Back to top button