Нийгмийн
Шатахууны ёмкость дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

Энэ сарын 11-ний өдөр СХД-ийн 22 дугаар хороо, Тахилтад үйл ажиллагаа явуулдаг тээврийн компанийн хашаанд шатахууны автомашины ёмкость дэлбэрч хоёр хүн түлэгджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Тахилтад үйл ажиллагаа явуулдаг "Өсөх тээвэр" ХХК-ийн хашаанд "Scania P400" загварын хүнд даацын шатахуун тээвэрлэгч ачааны автомашины ёмкость гагнаж байх үед дэлбэрэлт болсон. Улмаар даацын автомашины жолооч болох Т,Б нар түлэгдсэн. Одоогоор энэ хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэлээ.
"Өсөх тээвэр" ХХК-ийг opendata.mn сайтаас нягталбал, автомашины засвар үйлчилгээ болон ачаа тээвэр, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.