Х.Баттулга: УИХ тар, Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгч эхлээд өөрөө ОГЦОР

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулага мэдэгдэл хийсэн. Тэрээр
“УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас энэ парламент өөрсдөө тарахыг шаардаж байна. Миний бие УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, өөрөө тарах шийдвэрийг өмнө нь УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан бөгөөд энэ удаад энэ саналаа дахин хүргүүлж, энэ парламент өөрөө тарах эр зориг гаргана гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн билээ.
Үүний хариуд Л.Элдэв-Очир гишүүн “Ерөнхийлөгчөөс асуумаар байна. Энэ ямар сонгууль юм уу. Яагаад ингээд байдаг юм бэ. Тамгын даргыг нь хар. Төсвийн хууль дээр хоёр жил дараалан хориг тавьсан. Доромжилж байгаа ч юм шиг. Дуртай үедээ орж ирчихээд та нар гээд загначихаад гарах юм. Тэгвэл үнэхээр тийм бол яршиг энэ УИХ таръя. Эсвэл одоо Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг ч ярьж болно. Ерөнхийлөгч огцрох үндэслэлээ хангачихсан шүү дээ. Ерөнхийлөгчийг огцорно гэвэл дараа нь УИХ таръя” гэсэн байр суурь илэрхийлэв.
Сануулахад, 2016 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулга, Л.Элдэв-Очир нар Баянхонгор аймгаас нэг тойрогт өрсөлдөж, МАН ялж байсан билээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.