Нийгэм мэдээ

"Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй"

Өчигдөр /2024.06.18/ Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсны улмаас СХД-ийн 32, 33 дугаар хороодод гэр хашаа усанд автсан 12, машин урссан 1 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ талаар НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-ний шилжих шөнө орсон аадраар Онцгой байдлын байгууллагад 20 дуудлага мэдээлэл ирсний дагуу зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан бөгөөд үерийн аюулт нөхцөл байдал үүсээгүй. Энэ сарын 20-21-ний шилжих шөнө үргэлжилсэн аадар орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button