Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Зөвлөгөө: Аянга машин дээр буусан ч дотор нь дамжиж орохгүй

Агаар мандалд хуралдсан цахилгаан цэнэг газарт буух үзэгдлийг аянга гэнэ.

Тодруулбал, агаар мандал дахь мөсөн талст, усан дусал бүхий үүл цахилгаанаар цэнэглэгдэж, унах үед үүлний доод хэсэгт сөрөг цэнэг шилжинэ. Ингэхэд үүлний дээд хэсэг нь эерэг, доод хэсэг нь сөрөг цэнэгтэй болж үүл-газар, үүл-үүл, үүлэн дотор буюу үүлний цахилгаан цэнэгтэй бүс хооронд цахилгаан цэнэг урсах үзэгдэл нь аянга юм. Өөрөөр хэлбэл халуун, хүйтэн агаар холилдоход зааг дээр нь аянга бий болдог байна.

Дэлхий дээр секунтэт ойролцоогоор 40-50 удаа, жилд дунджаар 1.4 тэрбум удаа аянга ниргэх ба үргэлжлэх дундаж хугацаа нь 30 микросекунд гэнэ. Үүний 25 хувийг үүл-газрын аянга эзэлдэг байна.

Аянга цахилах үед гэрэл нь шууд харагддаг бол хэдэн секундын дараа чимээ нь сонсогддог. Учир нь аянгын гэрлийн хурд нь дууны хурдтай харьцуулахад дуу чимээний хурдаас хамаагүй өндөр.

Аянга цахилгаантай үед дараах зүйлийг анхаараарай:

  • Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай,
  • Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх,
  • Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх,
  • Радио, телевиз, гар утас зэргийг унтраах,
  • Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх,
  • Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух,
  • Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух,
  • Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух,
  • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх,
  • Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх,
  • Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2024 09:40

өндөр газар, тэгш тол газар байж болохгүй гэнэ, тэгээд хаана байх бол, газар дор орох уу

Холбоотой мэдээ

Back to top button