Э.Маргад-Эрдэнэ хүүд дуучин Д.Болд хандив өгчээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан “Bold 12 ертөнц” аялан тоглолтоо тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд хийжээ. Тэрбээр БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь тоглолтынхоо үеэр Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хэвтэн эмчлүүлж буй “Самсунг” эмнэлэгт очиж эргэн, эмчилгээнд нь хандив өгчээ.

Дуучин Д.Болд гэргийн хамт Э.Маргад-Эрдэнэ хүү дээр очсон тухайгаа твиттер, фэйсбүүк хуудаснаа нийтэлж, хүү болон түүний аав, ээжтэй нь хамт зургаа авхуулсан байна.
Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хувьд мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг бөөрний хорт хавдар гэж буруу оношилсны улмаас химийн хүчтэй эмчилгээ хийлгэж, бөөрний хагалгаанд орж эрүүл мэндээрээ хохирсон юм. Хүүгийн эмчилгээний зардалд нийт хоёр жилийн хугацаатай 400 сая вон буюу монгол мөнгөөр 900 сая төгрөг шаардагдах аж.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.