Нийгэм мэдээ

Парисын олимпын усанд сэлэлтийн төрөлд эгч, дүү хоёр хамтдаа оролцоно

"Парис-2024" олимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас эгч, дүү хоёр болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар хамтдаа оролцохоор боллоо. 

Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад олимпын хоёр эрх олгосон. Энэ хоёр эрхээр олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан юм. Ингэхдээ чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгожээ. Эгч Б.Энххүслэн нь жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү хамтдаа олимпод оролцохоор болоод байна.

Дэлхийн олон орноос ах дүүс хамтдаа олимпод оролцсон тохиолдол байдаг ч манай улсын хувьд энэ нь анхных юм. Энэ мэт онцлогтойгоор манай улс 15 дахь олимпод оролцох гэж байна. Долоодугаар сарын 26-нд хөшгөө нөөх Парисын олимпод манай улс спортын есөн төрлөөр 32 тамирчинтай оролцох юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button