Нийгэм мэдээСПОРТ

Чөлөөт бөх: Т.Дэмчигдорж “U23” Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Йордан Улсын нийслэл Амман хотод чөлөөт бөхийн “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөж байна.

Тус Азийн аваргын сүүлийн өдөр “Алдар” спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж 86 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тус жинд таван бөх тойргоор барилдсан байна. Тэрбээр нэгдүгээр тойргийн барилдаанд Ирак Улсын бөх Мустаф Аль Жамиг ялж, хоёрдугаар тойрогт гоц мөргөн ялалт авч, гуравдугаар тойргийн барилдаанд Киргизстаны Бекзат Рахимовыг 2:1-ээр ялжээ.

Улмаар дөрөвдүгээр тойргийн барилдаанд Энэтхэгийн Ашиш Ашишийг 18:8-аар буулган авч, тавдугаар тойрогт Казахстаны Шамсат Тайрд 6:4-ээр хожигдсон байна. Казахстаны бөхтэй алтан медалийн төлөө барилдахдаа ялимгүй тактикийн алдаа гаргаж мөнгөн медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button