СПОРТ

Олимпод оролцох баг тамирчдыг энэ сарын 5-нд үднэ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Энэхүү наадамд Монгол Улсаас 33 тамирчин дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тэгвэл баг тамирчдыг үдэж, төрийн далбааг хүлээлгэн өгөх ёслолыг энэ сарын 5-нд зохион байгуулахаар товлов.

Манай улсаас спортын есөн төрөлд 33 тамирчнаа илгээх бөгөөд хамгийн олон эрх авсан нь жүдочид. Харин чөлөөтийнхөн есөн эрхтэйгээр удаалж байна.

Орос, Беларусийн асуудлаас үүдэн чөлөөт бөхийн тамирчдын эрхийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дахин хуваарилахдаа Монголд нэг эрх өгсөн юм. Уг эрхийг эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хонгорзулд олгосон. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүд бүтэн багаар оролцохоор болж байна. Монголын баг тамирчдын түрүүч энэ сарын 21-нд Парисыг зорих аж.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өөрийгээ эх оронч хэмээгч
Өөрийгээ эх оронч хэмээгч
2024-07-02 16:17

Хонгорзулын эрхийг энхрий хайрт Орос ахдаа өгчих хэрэгтэй юмдаа !

Зочин
Зочин
2024-07-03 10:16

Одоо үеийн орос ахийг өөрөө сайн мэдэх үү.

Холбоотой мэдээ

Back to top button