Францын сонгуульд аль ч нам олонх авсангүй

Өнгөрсөн сард Европын холбооны сонгуульд нам нь томоохон ялагдал хүлээсэн тул Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын ээлжит бус сонгууль зарласан байдаг.
Тус сонгуулийн нэгдүгээр сард зургаадугаар сарын 30-нд явагдаж сөрөг хүчний барууны үзэлтэй нам ялалт байгуулсан. Хоёрдугаар шатны санал хураалт ням гарагт /2024.07.07/ явагдаж, барууны үзэлтэй “National Rally” нам ялалт байгуулна гэж таамаглаж байсан юм.
Сонгууль болохоос өмнө “National Rally”-д ялалтыг өгөхгүйн тулд зүүний болон төвийг сахисан үзэлтэй олон зуун нэр дэвшигч нэрээ татаж үлдсэн нэр дэвшигчдэд саналыг төвлөрүүлэх алхам хийсэн.
Санал хураалт дууссаны дараа явуулсан асуулгаар “National Rally” болон тэдний холбоотон нам 143 суудал, Эммануэль Макроны төвийг сахигч намууд 169 суудал, зүүний үзэлтэй намууд 198 суудал авсан гэх үр дүн гарчээ.
Францын парламент 577 суудалтай учир олонх байр суурийг авахын тулд аль нэг нам 289 суудал авах шаардлагатай. Ийм учраас аль ч нам олонх байр суурийг олж авч чадаагүй гэсэн үг.
Парламентын ээлжит бус сонгууль төвийг сахигч Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд ялагдал байв. Одоо тэрбээр тарж бутарсан парламенттай хамтарч улсаа удирдана.
Энэ нь Францын Европын холбоонд гүйцэтгэдэг үүргийг сулруулж, аль нэг нам дотоодын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүндрэл тулгарна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.