УЛС ТӨР

МАН-ЫН БҮЛЭГ: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар хариуцлага ТООЦОХ ҮНДЭСЛЭЛГҮЙ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд нарт улс төрийн хариуцлага тооцож, ирэх таван жилийн хугацаанд намаас ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг хэлэлцсэн байна. Тэгвэл бүлгийн гишүүд намынхаа Хяналтын ерөнхий хорооноос гаргасан дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хороог дахин хуралдаж, шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Яг одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж байна. Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт үндэслэлгүйгээр хариуцлага тооцсон. Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгөөгүй" гэх мэдээллийг өглөө.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button