Нийгмийн

УИХ-ЫН ГИШҮҮД: Ёс зүйн зөрчил гаргавал тав хоногийн дотор уучлал гуйна

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм шинэчлэн батлагджээ. Уг дүрэм энэ оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн хувилбар мөрдөгдөж эхэлсэн байна.

Хэрвээ УИХ-ын гишүүн аливаа ёс зүйн зөрчилд холбогдвол иргэдээс уучлал гуйх ёстой. Уучлал гуйснаа тав хоногийн дотор олон нийтэд хүргэхээр хуульчилжээ. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлагуудыг энэ дүрэмд оруулсан байна.

Тухайлбал,

  1. Гишүүн төрийн албан хаагчдад хүлээсэн үүргээс нь өөр даалгавар өгөх, шаардахыг хориглосон.
  2. Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаарал бүхий этгээдээ төрийн байгууллагад ажиллахыг санал болгохыг хориглосон.
  3. Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх
  4. Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглосон.
  5. Гишүүд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд шагнал авахыг хориглоно.
  6. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүний цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувь хүртэл бууруулж болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2022-01-07 10:01

Зүгээр байгаарай нөхөд минь 5 хоногийн дотор бүү хэл 30 жилийн хугацаанд уучл�##� гуйсан гишүүд байгаа билүү, банкны 14,0 тэрбум төгрөгөөр казинодсон Занданшатар хам хэрэгтэн аварга Батэрдэнэ, 1000 охин хүчиндсэн Анандбазар нар эхлээд уучл�##� гуй тэгвэл үнэмшиж эхлэе

Баатар
Баатар
2022-01-07 10:01

Зүгээр байгаарай нөхөд минь 5 хоногийн дотор бүү хэл 30 жилийн хугацаанд уучл�##� гуйсан гишүүд байгаа билүү, банкны 14,0 тэрбум төгрөгөөр казинодсон Занданшатар хам хэрэгтэн аварга Батэрдэнэ, 1000 охин хүчиндсэн Анандбазар нар эхлээд уучл�##� гуй тэгвэл үнэмшиж эхлэе

Холбоотой мэдээ

Back to top button