Нийгмийн

УИХ "аварч" үлдсэн дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг дахин хүргүүлнэ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Ингээд Халдашгүй байдлын дэд хороо болон холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шөнө дунд хүртэл хаалттай ярилцаад, дөрвөн гишүүнийг авч үлдэхээр шийдсэн юм.

Ингэснээр эдгээр гишүүдийг шалгахад бүрэн эрх нь саад болж, цаг хугацааны хувьд сунжрах нөхцөл байдал үүсээд байгааг АТГ-аас мэдээлж байна. Тиймээс тухайн гишүүдийг түдгэлзүүлэх саналаа дахин тавина хэмээсэн юм. Учир нь шалгалтыг үргэлжлүүлэхийн тулд тухайн гишүүдийн халдашгүй байдалд нь халдаж, нотолвол зохих байдлуудаа нэгжлэг хийх гэх мэт мөрдөн байцаалтын ажиллагаанууд хийгдэх учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй байгаа аж.

Ерөнхий прокурорын хэлснээр тус гишүүдийг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллагдагчаар татсан. Уг зүйл ангиар тэднийг яллавал 2-8 хүртэлх жилээр хоригдох юм.

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-03 11:52

цайж болохгүйдээ ман түмэн харж бна шүү

Зочин
Зочин
2022-05-03 12:46

Дахин дахин дараачийн гишүүдийг нь оруулах хэрэгтэй .МОНГОЛын ард түмэнд хэдэн удаа хэдэн гишүүнийг буцаасныг ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. АВИЛГАЛ АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ингэж хамга�##�б�##� МОНГОЛ улс ХӨГЖИХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
2022-05-03 13:41

Тэр дөрөвийг хамга�##�ах шаардлага УИХ - д байсан юм байгаа биз дээ . Одоо харин Бямбацогт , Ундрам , Дамдинням , Энхамг�##�ан болон эрхэм гишүүн байсан Ё . отгонбаяр , жа . Энхбаяр , я . Содбаатар \ ЖДҮ - тэй нь хамт \ , М . Бэлэгт , А . Сүхбат мэтсийг оруулаад үзвэл УИх хамга�##�ах шаардлагагүй болсон байж болох юм ...

Зочизөвн
Зочизөвн
2022-05-03 13:49

Ингэж муур хулгана болоод хэрэггүй. Ер нь хулгай хийсэн 20 гаруй гишүүн байгаа тул УИХ тарах нь зөв юм бна.

Zochin
Zochin
2022-05-03 14:23

Gishuud hezee ch negiigee yavuulahgui,NO-gui hun 76 dotor bhgui ,heniig ch duudaj magadgui uchiraas...

Иргэн
Иргэн
2022-05-03 15:47

УИХ иргэдийн төлөөлөл бишээ. Тэд нам- мафийн төлөөлөл. Иймд тэднийг тарааж ,иргэний эрхтэй УИХ- ыг бий болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-08 23:21

Где логик? Ийм дүнтэй гүйлгээ 1 өдөрт гарв�##� тэр өдөр нь СЗХ, ТЕГ, АТГ ш�##�гана. Тэгээд нь Монголбанкны журмаар ийм дүнтэй гүйлгээг 1 удаа гаргана гэдэг боломжгүй зүйл. Хөгжлийн банк асууд�##�тай байгаа нь үнэн. Гэхдээ ард иргэдийг тэнэг хүн шиг бодож ийм баасны мэдээ бичихээ болиорой таануус

Зочин
Зочин
2022-05-08 23:29

Ene nam anandbazar sumtabazar jawhlangaa oruulj irehgui bol uur hun oruulj orj nugeliin nudiig gurilasr huuraad yahaw dee

Холбоотой мэдээ

Back to top button