Нийгмийн

Хятад компаниас авлига авсан "Монголын төмөр зам"-ын газрын дарга Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн газрын дарга Д.Банзрагчид холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, төрийн өмчит тус компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг БНХАУ-ын “Ш”, “И” компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс хахууль авсан гэх хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Түүнийг БНХАУ-ын компаниудад тендер, төсөл хөтөлбөрийн давуу байдал олгож байсан гэж үзжээ.

Улмаар Д.Банзрагчид Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 17, 2024 15:58

Энэ хулгайчууд ялыг нь чанг�##�ахгүй бол авилга авсаар л байх юм бна даа

Зочин
Зочин
7 сар 17, 2024 18:20

Женкочдын нэг нь дээлээ нөмөрвөө, хөөрхий.

Зочин
Зочин
7 сар 17, 2024 21:27

Эр хүн дээ уг нь ийм зүйл хийх з�##�уу биш ээ, гүтгүүлээд л байгаа даа хажуугаас нь нухах санаатай явсан ажлын авах гээд барахгүй болоод л

Zaya
Zaya
7 сар 18, 2024 01:35

Gutgeleg r

Холбоотой мэдээ

Back to top button