Сүүлийн 6 сард аюул осолд 25.5 тэрбумын хохирол учирчээ

Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний зургаан сард 2,885 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 531 (22.6%)-аар өссөнийг Үндэсний Статистикийн Хороо /ҮСХ/ мэдээлжээ.
Тодруулбал ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 316, газар хөдлөлт 49, биологийн гаралтай аюулт үзэгдэл 56, үер 250, мөндөр нэг, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 2,464 удаа тус тус бүртгэгдсэн байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 4,047 хүн нэрвэгдэж, 25.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ.
Гамшиг: Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.
Харин объектын түймэр 1,746 бүртгэгдсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.