Нийгмийн

"2025 онд "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт эхэлнэ"

"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах төслийн санхүүжилтийн талаар өнөөдөр ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай /2024.07.24/ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын таван баг шалгарч, Монголын багтай хамтарч ажиллана. Шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал наймдугаар сарын 31-нд гаргаж дуусгана. Нарийвчилсан ТЭЗҮ, тооцоо, үнэлгээг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

2025 оны эхний улиралд "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтыг эхэлнэ. Хотын төв талбайн зургийг судалж, төсөв, хөрөнгийг Засгийн газартай ярьж байна. Ерөнхийлөгчийн ордон зэрэг бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Олон улсын туршлагаас харахад төр, хувийн хэвшил, иргэд нийлж төслийг хэрэгжүүлэх ёстой. "Шинэ Хархорум" хот төслийг төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Бүх санхүүжилтийг улсын төсвөөс гаргадаг байх нь тухайн хотын санхүүгийн тогтвортой байдалд оновчтой биш. Тиймээс үзэсгэлэнг хөрөнгө оруулагчид ирж сонирхоорой.

Төр суурь дэд бүтэц, шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх бол хувийн хэвшил эдийн засаг, байршил, зах зээлийн үр ашигтай байдлаар хот төлөвлөлтөд оролцох нь оновчтой.

"Шинэ Хархорум" хотын байршил Монгол Улсын тээвэр ложистикийн зангилаа, аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг учир хувийн хэвшлийнхэн анхаарах ёстой төсөл.

Эхний үзэл баримтлалаар хотын 30% нь ногоон байгууламж байх, түүхэн дурсгалуудыг сэргээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээтэй, засаг, захиргааны нэгж, олон улсын компаниуд болон зарим ЭСЯ-ыг уг хотод байршуулах төсөөлөл гарч байгаа" гэж гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баяраа
Баяраа
7 сар 24, 2024 16:34

Шинэ хотын төлөвлөлт �##�сын хараатай орчин үеийн шинэ хотуудын жишгээр ногоон байгууламж дэд бүтэц зэрэг асуудлыг сайтар шийдсэн байгаасай билээ дээ. Түгжрэл утаа цэвэрлэх байгууламж ус үер зэрэг УБ хотын ужгирсан асуудлыг бүрэн цогцоор нь харж ирээдүйн жишиг болохуйцаар санаачлагатай хандаж, тендерт ш�##�гаруулагчид цавчаа авилгаас хол байж сэтгэл гарган хийгээсэй гэж з�##�бирч байна.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 07:47

Zurag deerhiig harahiin bol house horoolol l haragdaj bn shd

Зочин
Зочин
7 сар 25, 2024 09:54

Хамгийн эхлээд л нөгөө �##�дарт түгжрэл байгуулах вий

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
7 сар 25, 2024 10:38

Яагаад ийм тэнэг шамбаарсан архитекторын хамгийн дорой ,бүх байшин нь нэгнийгээ хардаг элсэн цөл шиг арлын улс шиг сэтгэдэг байнадаа. Мод тарьж , том газар нутагтай орон шиг уужуу байдлаар шийдлээ гарг�##�даа . Өндөр байшин соёлын жишэг байхаа болиод удаж байна шүү. Газар хөдлөлт аюулгүй байд�##� нэг гэдэг шүү. Дээр нь машинаа унаад жаахан давхих хэмжээнд хотоо зураглаад нэг хардаа

Холбоотой мэдээ

Back to top button