"Парис-2024" зуны олимпын наадам долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 11-нд болох билээ. Маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр албан ёсны нээлтийн ажиллагаа болох юм. Тэгвэл нээлтийн өмнөх олимпын наадмын эргэн тойронд буй үйл явдлыг зурган хэлбэрээр мэдээлж байна.
"Парис-2024" олимпод зориулан барьсан тамирчдын хотхон нийт 14 мянган хүн хүлээн авах чадалтай бөгөөд энэ олимпоор 9000 орчим тамирчин хотхонд байрлах урьдчилсан тооцоололтой байна.
Францын нийслэл Парис хотод үнэ төлбөргүй 7 том дэлгэцээр наадмын бүх спортын тэмцээн уралдааныг үзэх боломжтой болжээ. Энэ газар нь хотын захиргааны төв талбайн дэргэд бөгөөд 2 мянга гаруй хүний багтаамжтай аж.
Фриж нь Парисын олимпын албан ёсны маскот. Фриж бол франц малгайны нэг хэлбэр юм. Францын босогчид тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон энэ малгайг дэлгэрүүлсэн түүхтэй. Уг зурганд олимпын бэлгэ тэмдэг болох Фрижээр машинаа бүрж, чимэглэсэн дүр зураг харагдаж байна.
Тамирчдын тосгон дахь унтлагын өрөөнүүдийн ерөнхий дүр төрх.
Германы гимнастикч Андреас Тоба, Нилс Данкель, Паскаль Брендел, Лукас Даузер, Тимо Эдер нар 2024 оны 7-р сарын 23-ны өдөр олимпын тосгон доторх Олимпын цагираг дээр зургаа авахуулж байна.
Парисын Бастилийн талбайн ойролцоох хотод эргүүл хийхээр бэлтгэж буй цагдаа нар зааварчилгаа авч байна. Энэ наадамд ойролцоогоор 43 орны 1800 гаруй гадаадын цагдаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.
Олимпын хотхонд францчууд роботуудыг түгээмэл ажиллуулж байгаа бөгөөд цэвэрлэгээ, үйлчилгээнд туслахаас гадна гал тогоонд ч хоол хуваарилж, аягалахад туслах гэнэ.
Мөн тамирчид хэдийн олимпын хотхонд байрлан бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээндээ оролцоход бэлэн болжээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.