Нийгэм мэдээ
"Зогсоолоос болж тэргэнцэртэй иргэний биед халдсан үйлдлийг шалгаж байна"

Хүн амаасаа давсан машинтай манай улсын хувьд авто зогсоолын асуудал хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Энэ ч утгаараа хүмүүс зогсоолын асуудлаас болж хоорондоо маргалдах, ажлаа алдах зэрэг тохиолдол энгийн л нэг үзэгдэл болоод буй.
Үүний нэгэн жишээ хоёр хоногийн өмнө "Хөгжлийн бэрхшээлтэй хүний зогсоол дээр машинаа тавьсан залуу шаардлага тавьсан тэргэнцэртэй иргэнийг цохисон" гэх агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулаад байсан.
Энэ асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодрууллаа.
Тэрбээр "Энэ талаарх дуудлага мэдээлэл долдугаар сарын 31-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүртгэлд орсон байна. Хэрэг зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
наад суугаа з�##�уу чинь өөрөө зогсоол гинжлээд өмчлөөд байгаан бишүү өөр хөгжлийн бэрхшээлтэй хүн бас наана чинь тавьж болно биз дээ. тэгчихээд бусдыг хэл амаар доромжилоод хохь нь
тэргэнцэртэй нь эхэлж хэл амаар доромжилж хүний тэвчээрийг ш�##�гасан